UN Joint Programme

Малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын талаарх зан үйлийн судалгаа

Энэхүү судалгаа нь малчид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд сайн дураар хамрагдахгүй байгаа шалтгааныг эдийн засаг, ажил амьдрал, зан үйлийн онцлогтой хамааруулан тайлбарлахыг хичээлээ.

Монгол улсад 2020 оны байдлаар нийт өрхийн 27 хувь нь буюу 242,024 өрх мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Нийт хүн амын 9 хувь нь малчин хэмээх ангилалд бүртгэлтэй. Нийт малчдын 32 хувь нь явуу өрхөд хамаарна гэж тооцоолсон бөгөөд малчдын дунд тэгш бус байдлаар оршсоор байна.

Малчин өрхийн дөнгөж 5 хувь нь нийт малын 22 хувийг өмчилдөг бол малчдын 45 хувь нь 200-аас цөөн тооны малтай байна. Малчдын дундаж нас жил ирэх бүр нэмэгдэж байгаа тул үр өгөөж бүхий өндөр насны тэтгэвэр, хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо чухал байна.

Монгол улсад нийт малчдын ойролцоогоор 15 хувь нь нийгмийн даатгалд, 40 орчих хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна.