Малчдын нийгмийн даатгал

Нийгмийн хамгааллын талаар цогц мэдээлэл агуулсан, малчдад зориулсан гарын авлага

Гарын авлагад малчны нийгмийн даатгал, малчдын хоршоо, тогтвортой мал аж ахуй гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд малчдад зориулсан мэдээллийг зурагт дүрслэл ашиглан, энгийн ойлгомжтой хэлбэрээр харуулсан.

НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” Хамтарсан хөтөлбөрийн малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бүтээлээ.