Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах санаачилга

Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж, ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардал

Энэхүү баримт бичигт ОУХБ-ын ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж, ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардлын тодорхойлолтыг тусгав.

2016 оны 9 дүгээр сард болсон гурван талт экспертүүдийн уулзалтаар боловсруулан гаргасан уг зарчим, үйл ажиллагааны удирдамж нь ОУХБ, бусад байгууллагууд, үндэсний хууль тогтоогч байгууллагууд болон нийгмийн түншүүдээс ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах хүрээнд одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь чухал нөлөө үзүүлэх юм.

Энэхүү баримт бичигт ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардлын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо ийм төлбөр, зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн, шууд буюу шууд бусаар ажилтнаар төлүүлэхгүй байх зарчмыг хүлээн зөвшөөрсөн юм. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг удирдлага болгон боловсруулж, 2018 оны 11 дүгээр сард Женев хотноо болсон гурван талт экспертүүдийн уулзалтаар батлан гаргасан төлбөр, зардлын уг цогц тодорхойлолтыг дээр дурдсан ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамжийн хамт ашиглавал зохино.

Энэхүү баримт бичиг нь бүхэлдээ ажиллах хүч зуучлах салбарын үйл ажиллагааг зохицуулах, ажилтнуудын эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, бодлого боловсруулан гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь хангуулах замаар ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг тогтоох цогц аргачлал болно.