ОУХБ/Европын холбооны GSP+2 төслийн мэдээлэл

Энэхүү мэдээллийн хураангуйд төслийн үйл ажиллагааны тойм болон төслийн дэмжлэгтэй боловсруулан гаргасан материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээллийг орууллаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “Европын холбооны GSP Plus хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, тайлагнах үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх төсөл (GSP+2)”-ийг 2016 оны 8 дугаар сарын 1-ээс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний хооронд хэрэгжүүлэв.