Хөдөөгийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт: Хөдөөгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх сургалтын ерөнхий гарын авлага (ХЭЗЧДС)

Энэхүү гарын авлага нь ХЭЗЧДС аргачлал дээр суурилан үндэсний хэмжээний хөтөлбөрийн загвар бий болгох, улмаар хөдөөгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх сургалт төлөвлөх болон хэрэгжүүлэхэд чиглэл өгөх эх сурвалж болно.

Гарын авлага нь ОУХБ-ын ХЭЗЧДС-ийн төслийг хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны туршлагуудыг багтаасан бөгөөд аливаа төсөлд хамаарах ядуу иргэд болон тэдний оршин сууж буй орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтын төлөвлөлт, загвар, хэрэгжилтийг хангах улмаар сургалтын дараар дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн чиг хандлагыг баримжаалах болон тодорхойлоход тус дэм болох зорилготой.