Хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо: Үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад баримтлах удирдамж

Хөдөлмөрийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэж, түүнээс урьдчилан сэргийлдэг байх нь хөдөлмөр эрхлэлтийн зохистой, үр ашигтай харилцааг төлөвшүүлэхэд зайлшгүй чухал юм. ОУХБ өөрийн түншлэгч талууд болон маргаан зохицуулалтын асуудлыг сонирхогч хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнүүдэд зөвлөн туслах замаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх, түүнээс урьдчилан сэргийлэх механизмыг бэхжүүлэхийг зорьж буйн нэг илрэл нь энэхүү гарын авлага юм. Үүнд одоогийн тогтолцоогоо шинэчилж үр ашигтай ажиллан маргаан зохицуулахад үр дүнтэй үйлчилдэг болгох, эсвэл ийм бие даасан бүтэц бий болгох чиглэлд хийх алхмуудыг зөвлөсөн юм.