Залуучуудын хөдөлмөрлөх эрхийг дэмжих нь

“Залуучуудын хөдөлмөрлөх эрх” сэдэвт вебинар

Энэхүү вебинарыг НҮБ-ын “Залуучуудад зохистой ажлын байр” дэлхийн санаачилгын хүрээнд ОУХБ-аас Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний гишүүн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү вебинар нь Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээнд нэгдсэн байгууллагууд Монголын залуучуудын хөдөлмөрлөх эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ялангуяа саяхан батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах, албан бус эдийн засгаас албан эдийн засагт шилжихийг дэмжих чиглэлд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцах боломж олгоно.

Вебинарын зорилго

  • Монголын хөдөлмөрийн зах зээл дээр болон хөдөлмөрлөх эрхийн хүрээнд залуучуудад тулгарч буй сорилт бэрхшээлийн талаарх ойлголтыг дээшлүүлэх
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан залуучууд, тэр дундаа албан бус эдийн засагт ажиллаж буй залуу ажилчдад хамааралтай, ач холбогдолтой гол зохицуулалтуудыг танилцуулах
  • Залуучуудын дунд хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, туршлагын талаар дүгнэж ярилцах
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан залуучуудын хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал солилцож, тодорхой чиглэлүүд гаргах

Гол хэлэлцэх асуудлууд

  • Монголын хөдөлмөрийн зах зээлд залуучуудад тулгарч буй сорилт бэрхшээл: Судалгааны үр дүн ба залуучуудын нөхцөл байдал
    • Албан бус хөдөлмөр эрхлэлт
    • Стандарт бус хөдөлмөр эрхлэлт
  • Хөдөлмөрийн шинэ хууль: Залуучуудад үзүүлэх нөлөө
  • Залуучуудын хөдөлмөрлөх эрхийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлага

Оролцогчид

Вебинарт Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээний гишүүн 16 байгууллагыг төлөөлсөн 30 орчим залуучууд оролцоно.