Aлбан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа

Aлбан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгааны урьдчилсан үр дүнгийн хэлэлцүүлэг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт(ХНХСИ)-ээс “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны урьдчилсан үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Танилцуулга

ОУХБ-ын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд ХНХЯ, түүний харьяа ХНХСИ-ээс “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтыг 2020 оны 4-р сарын 12-ноос 2021 оны 05 сарын 10-ны хооронд гүйцэтгэж, тайлангийн төслийг боловсруулсан болно. Энэхүү судалгаа нь албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах шинэ бодлого төлөвлөж хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг бий болгох, мөн КОВИД-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлсэн нөлөөллийг тодруулах замаар төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын төлөвлөлт, хэрэгжилтэд шаардлагатай мэдээллийг бий болгох зорилготой юм.

Судалгааны урьдчилсан үр дүнг мэргэшсэн экспертүүд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдэд танилцуулж, зөвлөлдөх цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн зорилго:

  • Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулж, шинжилгээний санал авах;
  • Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгааны экспертийн бүлгийн ярилцлагын чиглүүлэх асуултад ашиглахуйц санал, зөвлөмж авах;
  • Судалгааны тайланд ашиглахуйц, гүнзгийрүүлэн шинжлэх зөвлөмжийн талаар санал, зөвлөмж авах.

Хэлэлцэх илтгэлүүд

  • М.Алтансүх, ХНХСИ-ийн дэд захирал, судалгааны багийн ахлагч - “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгаа”-ны аргазүй болон хөдөлмөрийн нөхцөл, албан болох шилжилтийн бэрхшээл, боломж
  • С.Батхолбоо, ХНХСИ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч - Албан бус хөдөлмөр эрхлэлт дэх төрөөс баримталж буй бодлогын талаархи санаа бодол, цар тахлын нөлөө
  • Жеофри Дюкейнс, ОУХБ-ын зөвлөх - Цар тахлын үе дэх албан бус хөдөлмөр эрхлэлтийн гадаад орны туршлага ба судалгааны үр дүнд хийсэн зарим шинжилгээ

Оролцогчид

ХНХЯ, ХНХСИ, төрийн холбогдох бусад байгууллага, нийгмийн түншүүд, судлаачид, ОУХБ, НҮБ-ын бусад байгууллагын төлөөлөл