Бодлогын баримт бичиг

КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямрал ба албан бус эдийн засаг: Шуурхай арга хэмжээ ба бодлогын сорилтууд

Энэхүү бодлогын баримт бичигт улс орнуудад албан бус эдийн засагт КОВИД-19 цар тахлын үзүүлэх үр дагаврыг эхний үе шатанд шийдвэрлэхэд чиглэсэн ямар дорвитой хариу арга хэмжээ авах боломжтой вэ гэдэг асуудалд төвлөрсөн ба мөн албан бус эдийн засаг дахь ажилчдын болон аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, зохистой ажил эрхлэлтийг хангахын тулд цаашид тогтвортой хөрөнгө оруулалт хийх шаардлагатай чиглэлүүдийг зааж өгнө. Вирусийн эрчимтэй тархалтын үе шат дууссаны дараа хэрэгжүүлэх дунд болон урт хугацааны хариу арга хэмжээнүүдийн талаарх дараагийн баримт бичгийг гаргах болно.